Махбодь: газар
Эзэн гариг: Прозерпина гариг
Бэлгэ тэмдэг: царцаа, астра цэцэг
Өнгө: цагаан, цайвар цэнхэр, ногоон
Чулуу: гантиг, пийсүү, агат
Төмөрлөг: хүрэл
Сайн өдөр: Лхагва
Муу өдөр: Пүрэв, баасан
Азын тоо: 3,5,6,12
Зан байдал
Зурхайн 12 ордноос хамгийн хэцүү орд. Тэд дунд зэргийн хүмүүс, эсвэл агуу сэтгэгч болдог. Аливаад нотолгоо, учир шалтгааны үүднээс ханддаг. Ямар нэг зүйлийг аль болох хялбар болгох гэж хичээдэг. Бүхнийг хэт тод хардаг. Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлгээ нээхэд итгэдэггүй. Ямагт төгс төгөлдөрт тэмүүлдэг. Цэвэр цэмцгэр байдалд татагддаг.
Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаадаг ба үүнээс болж боломжийг алдаг тохиолдол бий. Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан, онгон бие зэргийн бэлгэ тэмдэг юм. Онгон бие гэдгийг утгачилан ойлгох хэрэггүй. Энэ ордны ихэнх эр гоонь, эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг. Зарим нь хоёр дахиа гэрлэдэг. Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь хүлээн авч чаддаг.
Ямар нэгэн уран зөгнөл, илбэ, гайхалтай сонин төлөвлөгөө хэрэггүй, мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй. Зөвхөн материаллаг, харагдах, сонсондох, гарт баригдах зүйлийг үнэлнэ. Харамч, уйтагратай, зөрүүд. Өөртөө ч тэр харгис ханддаг. Мөн ёс журам номлох дуртай. хэт болгоомжтой. Хязгаарлагдмал. Гэхдээ тэд найдвартай. Олсныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй.
Тэд аливаа зүйлийг шинжлан бодох мөн ажиглан хянах чадвартай. Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлалтай. Тэд хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал авхаалж сүйхээтэй хосолсон байдаг. Охины ордныхон хувиа хичээгч үзэлтэй. Анхны уулзалтаар тод сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зовомтгой. Тэд байнга санааширч явдаг.
Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ. Сайн тал нь нягт нямбай. Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Залхуу, үгэндээс эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн. Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотнын хүмүүс нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдон хөндийрөх олонтаа. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.
Охин-эрэгтэй
Хэрвээ та романтик хүн бол энэ эрэгтэйтэй итгэл, найдвараа бүү холбоорой. Учир нь энэхүү хайр дурлал таныг хүйтнээр цутгаж, сэтгэлийн зовлонд учруулна. Энэ эрэгтэй бол хэт хашир хүн. Тэр гэр бүлдээ, найз нөхдөдөө өөрөөсөө дорой хүмүүст илүү их таалагддаг.
Ажилд дуртай, үүрэг хариуцлаг гэж мэддэг, ёс журамтай. Түгшүүртэй сэтгэлийн хөөрөл, уян нялуун мэдрэмж, нулимс, оргилуун сэтгэл зэрэгт тоомсоргүй ханддаг. Хайр дурлалд тоо хэмжээг биш харин чанарыг эрхэмлэнэ. Чанарыг хүртэх нь хэцүү байдаг тул хайр дурлалын явдлууд түүнд тийм ч олон байдаггүй.
Тэр үл ялиг хүүхдэрхүү зантай, тийм учраас эмэгтэй хүний талаас дэмжлэг, найрсаг анхаарал халамж түүнд хэрэгтэй. Тэр бол угийн бүрэг, хөшүүн хүн. Хайр дурлалын харилцаанд энгийн, тодорхой, ёс журамтай байхыг тэмүүлдэг. Бусад ордны эрэгтэйчүүдэд ийм хандлага ховор. Энэ ордны эрчүүд сексийн чадвар маш сайн байдаг тул хамгийн өндөр шаарлагатай эмэгтэй ч хангаж чадна.
Гэвч бэлгийн сулралд тун амархан ордог бөгөөд секс бол түүний хувьд эрүүл мэндийн дараа орно. Харин түүнээс урвахыг уучилж өршөөхгүй. Гомдоовол тэр өс санаж, өршөөлгүй нэгэн болон хувирна. Тэр үндсэндээ цэвэр цэмцгэр байхыг тэмүүлдэг. Хувь заяатайгаа эвлэрдэг. Тэр дур татаж чадах хэдий ч тэр бүр нүдэнд тусдаггүй. Энэ эрэгтэй хурц ухаантай. Өөрийн бодол үйлдэлдээ ямагт цэвэр байхыг эрмэлзэнэ.
Цаг хайрлахгүйгээр хайртай хүнээ маш сайтар сонгоно. Ёс журамтай, цэвэр ариун харилцаа холбоотой байхыг тэмүүлдэг. Түүний сэтгэлийг сэргээх маш хэцүү. Ийм эрэгтэйг хайрлана гэвэл уйлахад ч хүргэнэ. Гэхдээ тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй. Хүлээж чаддаг эмэгтэй л амжилт олно. Тэр чин сэтгэлээ нууж худлаа жүжиглэнэ.
Та түүнд огт хамаагүй мэт аашилна. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай, та түүнд тохирч байна гэж шийдсэн бол тэр танд үүнийгээ хэлнэ. Бусад ордны эрчүүдийн хайр дүрэлзсэн, оч цацруулсан гал мэт асдаг бол охины ордны эрчүүд жигд, тайван, асч буй гал мэт байдаг. Ийм хайр нь найдвартай дулаан мэдрэмж төрүүлнэ. Маш өмчирхөг зантай тэрээр үнэнч, цэмцгэр байдалд хүндтэй ханддаг.
Харин ёс журам, цэвэр ариун байдлыг нь хөндвөл харилцаагаа таслахад нь юу ч саад болохгүй. Тэд гаргасан шийдвэрээ сольдоггүй. Тэр янаг амраг биш харин эхнэр хайдаг. Ер нь бол түүний гэр бүл цөөн хүмүүстэй. Түүнд эцгийн хүчтэй мэдрэмж байхгүй, хүүхдүүд түүний сэтгэлийг хөдөлгөдөггүй. Гэхдээ нэгэнт л эцэг болсон бол хариуцлагатай, үүргээ ухамсарлана.
Эдгээр эцгүүд эрүүл мэнддээ их анхаардаг. Эхнэр нь эрүүл мэндэд нь санаа тавибал дуртай байна. түүний ойр дотны хүмүүсийн нэг нь өвдвөл их анхаарал тавьж, халамжилна. Гэрт замбараагүй бохир байхыг тэвчихгүй. Гэрийн бүх зүйлс энгийн байж болно. Хамгий гол нь их эмх замбараатай байх ёстой.
Ааш нь аягүй үедээ ч тэр өөрөө түрүүлж тантай маргалдахгүй. Ийм үед нь түүнийг тайван орхиж ганцаар байх боломжийг олго. Хэсэг хугацаанд санаа зовог. Энэ нь түүнд тустай. Энэ эрэгтэй бол найдвартай анхаарал халамжтай хүн. Өөрийг нь шүүмжилбэл сонсох ч хүлээж авах ч чадваргүй. Энэ ордны эрээс шүүлмжлэл сонсвол тоглоом тохуу хийгээд өнгөрөөчих. Хэдий тэр хайр дурлалын бурхан биш боловч ихэнх эмэгтэйчүүд танд атаархах болно.
Охин-эмэгтэй
Энэ ордны эмэгтэй их сэтгэл татам, аятайхан хүн гэхдээ золбоотой, дориун байх хэрэгтэй. Сээтэгнэх дуртай ч, сүүлийн мөчид ухардаг. Өөрийн бүрэг ичимхий зангаасаа зовдог. Гэвч үүнийгээ нуух гэж оролддог. Хааяа мохошгүй зантай санагдана. Жишээлбэл: нууц амрагийнхаа хүүхдийг бардам төрүүлж чадна. Аз жаргалаа олох тодорхой зорилготой, шаардлагатай бүх зүйл нь байгаа ч бүрэг ичимхий, сул дорой.
Охины ордны бүрсгүйд эмэгтэй хүний бүх сайн сайхан чанарууд байдаг. Эелдэг зөөлөн, үнэнч сэтгэл, гоо үзэсгэлэн. Эрчүүд түүнд их татагддаг. Эрэгтэй хүн түүнтэй байхдаа таашаал авч чадаж байвал тэр баяртай байдаг. Түүнийг золбоотой, дориун эмэгтэй гэж хэлэхгүй. Оргилуун зан байдаггүй, ер нь тэр эелдэг зөөлөн, энхрий ялдам хүн. Эр хүнд хүндэтгэлтэй ханддаг. Эрчүүд түүний бүрэг ичимхий занд татагддаг.
Түүний сул дорой байдал, үнэнч сэтгэл нь эрчүүдийн сэтгэлийг булаадаг. Хэрвээ түүний гэрлэлт нь өөрт нь тохироогүйг мэдвэл эсвэл өөр эрэгтэйд хайр сэтгэлтэй болвол шууд салдаг. Гэр бүл сүйтгэх нь муу гэж үздэг. Харин худал хуурмаг загнах нь үүнээс ч илүү жигшмээр байдаг. Хэрвээ хайр дурлалаа чин үнэн гэдгээ ойлговол ямар ч хов живээс айхгүй цэвэр ариун харилцаа бий болгоно.
Бүх ордноос ганцхан энэ эмэгтэй л романтие сэтгэл ба бодит ухаан хослон байдаг. Өөрийн аминч, хэт шүүмжлэмтгий зангаасаа болж ойр дотнынхонтойгоо муудалцах нь бий. Тэр сайн эхнэр болдог. Найдвартай, хурц ухаантай. Адал явдал, эрсдэл, утга учиргүй зүйлд татагддаг эрчүүдэд дургүй. Охины ордны эмэгтэй нөхрийнхөө ажлын төлөө өөрийнхөө ажлыг ч золиослоход бэлэн байдаг ба ингэснээрээ өөрийгөө дөвийлгөдөггүй.
Нөхрийнхөө нарийн бичиг зөвлөгч нь байх дуртай. тэр нөхөртөө ямагт халамжтай, анхааралтай, хариуцлагатай ханддаг. Гэхдээ нөхөртэйгээ харилцахдаа арга нь дутагддаг. Нөхрөө бараг шүүмжлэхгүй, өмөөрөх маягтай. Охин-эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог.
Зан байдал
Зурхайн 12 ордноос хамгийн хэцүү орд. Тэд дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгч болдог. Аливаад нотолгоо учир шалтгааны үүднээс ханддаг. Ямар нэг зүйлийг аль болох хялбар болгох гэж хичээдэг. Бүхнийг хэт тод хардаг. Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэгггүй. Ямагт төгс төгөлдөрт тэмүүлдэг. Цэвэр цэмцгэр байдалд татагддаг.
Аливаа үйлдэл хийхдээ эхлээд бүгдийг заавал сайн бодож тунгаадаг ба үүнээс болж боломжийг алдах тохиолдол бий. Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан онгон бие зэргийн бэлгэ тэмдэг юм. Онгон бие гэдгийг утгачлан ойлгох хэрэгггүй. Энэ ордны ихэнх эр гоонь, эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг. Зарим нь хоёр дахиа гэрлэдэг юм.
Амьдралын ухаан юм бүгдийг бодитоор хардаг байгаа юмыг байгаагаар нь хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ гайхалтай сонин төлөвлөгөө хэрэггүй, мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй. Зөвхөн материаллаг харагдах, гарт баригдах, сонсогдох зүйлийг үнэлнэ.
Эрүүл мэнд
Охины ордныхон төрөлхийн бие сайтай, өвчлөх нь ховор боловч амархан ядарч өвчтэй мэт харагддаг. Тэдний тархи мэдрэл маш сайн ажилладаг. Өөрийн эрүүл мэндэд маш их анхаарал тавьдгийн ачаар өвчнөө газар авахуулахгүй эдгээж чадна.
Тэд байнга эмчид үзүүлж зөвлөгөө авдаг. Хэт биеэ чагнаснаас болж санаагаараа өвдөх тохиолдол бий. Өвчин эмгэг, нян, халдвар зэргээс айх айдас нь хэтэрч өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Үүнээс болж сексийн харилцаанд орохгүй удах нь бий. Охины ордны гол аюул нь гэдэсний түгжрэл.
Хэрэв энэ байдал удааширвал бие организм хордор аюултай. Нарийн бүдүүн гэдэс, ходоод, мэдрэл, тэдний эмзэг эрхтэн. Охины ордныхон сэтгэлийн хөөрөл хүнд хоолноос хол байж унтахын өмнө агаарт гарч, хоолны дэглэм барихаас гадна сууж буй сандалдаа анхаарах нь чухал.
Ажил мэргэжил
Ажил тэдний хувьд амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үздэгч багийн ажилд муугүй хамтрагч болдон.
Энэ ордныхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Сонгуульт ажилд идэвхитэй оролцох тул өндөр албанд сонгогдох боломжтой. Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажилд дурладаг. Бичгий ажилд сайн бөгөөд хянан найруулагч хийвэл сайн тохирно. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй.
Охины ордныхон сайн эмч, эх баригч, багш, хэл шинжлэгч, нарийн бичиг, үйлчилгээний ажилтнууд байх нь бий. Хайр дурлалаа илчлэх, мөнгө зарцуулахдаа харамч юм шиг загнадаг. Мөнгөний үнэ цэнийг мэддэг учир илүү төлөхөөс үргэлж айдаг. Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал тохиромжтой. Тэр хөршүүдтэйгээ харилцахгүй байхыг хичээдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амрах дуртай байдаг.
Хайр дурлал ба гэр бүл
Өөрийгөө хүндлүүлж чаддаг хүнийг охиныхон амьдралынхаа ханиа болгоно. Тэр хайр дурлалын романтик зөгнөлд автдаггүй. Найдвартай болон байнга хайр дурлалын хүч гаргахыг шаарддаггүй хүн хэрэгтэй. Тэгсэн ч өөрөө хайртай хүндээ их анхаарал халамжтай ханддаг.
Тэр оргилуун сэтгэл гэж мэддэггүй, түүгээр ч барахгүй үүнийг сэтгэлийн өвчин гэж үздэг. Дурласан бол өөрийнхөө хайрыг үгээр биш үйлдлээрээ баталдаг. Амьдралд болон хүмүүст хэт шүүмжлэлтэй ханддаг учир ихэвчлэн ганцаараа үлдэж аз жаргалтай байх боломжоо алддаг.
Охины ордныхон хайр дурлалд гурван янз байдаг:
1. Хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам, уян зөөлөн, эелдэг үнэнч байдаг.
2. Хатуу ёс суртахуунтай, хүйтэн, хязгаарлагдмал, буянт үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүс.
3. Секс бол зорилго. Тэд амрагаа байнга сольдог. Тэгэхдээ хүйтэн, мэдрэмжгүй, хайхрамжгүй хэвээр үлддэг.
Өөрийгөө хэт ачаалдаг тул эцэг эхийн үүрэг түүнд амаргүй байдаг. Охины ордны эцгүүд хүүхдүүддээ тэсвэр тэвчээргүй, уур уцаартай хандах нь их байдаг. Нэг их эрхлүүлээд байдаггүй.
Бусад ордтой тохирох нь
Хонь охин хоёр хоорондоо хүйтэн харилцаатай байдаг.
Үхэр, Ихэртэй таагүй холбоотой.
Мэлхийтэй нийтлэг зүйл их байдаг ч мэдрэмтгий, эмзэг мэлхийн хувьд охин нь хэт зүй зохистой, хүйтэн байна.
Охин Арслан хоёр амархан нөхөрлөдөг. Бүр сексийн харилцаатай байж ч болно.
Жинлүүртэй байнгын зөрчилдөөнтэй.
Хэдий огт өөр зан араншинтай ч хилэнцтэй гэрлэвэл аз жаргалтай болох магадлалтай.
Нумтай эвтэй байж чадахгүй.
Матартай аз жаргалтай байна. зан араншинд нь адилхан зүйл их байгаа.
Охин хумхын сэтгэлийг их татдаг ч урт удаан харилцаа үүсэх нь ховор байдаг.
Загастай харилцан ойлголцох ч биеийн таталцах сонирхол нь бага.
Энэ ордод төрсөн хүмүүс: И. Бах, Готье, Гёте, Толстой, Грета Гарбо, Софи Лорен, Кутузов, Лафайет.