Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон өнгөрсөн хагас сайн өдөр “Street art” нэртэй арга хэмжээг анх зохион байгуулсан юм.
Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор явуулсан уг ажлаа уламжлал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд долоо хоногийн бямба гариг бүр дуулж, бүжиглэж, хөгжөөнтэй тоглоом тоглож, шинэ найз нөхөдтэй болохыг хүссэн хэн бүхэнд тус хүрээлэнгийн хаалга нээлттэй.
Хоёр дахь удаагаа болох “Street art” арга хэмжээнд шинэ залуу бүжигчид, бүжгийн хамтлагууд оролцох юм билээ. Орчин үеийн хөнгөн хэмнэлтэй янз бүрийн урсгалын бүжгийн үзүүлбэртэй тоглолт энэ үеэр болно.
Цагийг нь дуулгахад 14.00, 15.00, 17.00. Өндөр хөгжилтэй орны гудамж, талбайд залуучууд дуулж, бүжиглэж, зураг зурж суугааг бид телевизээр бишгүй л харсан. Тэгвэл энэ арга хэмжээг цаашид тийм хэмжээнд байлгахаар зорьж байгаа тухайгаа ҮСАХ-гийн шоу менежер Э.Жавхлан мэдээллээ.
Ж.ЭРДЭНЭ