Венецийн Консерваторийн профессор, хөгжимчин, хөгжим судлаач, удирдаач Роберто Салвалио ирэх сарын турш ДБЭТ-т ажиллахаар болжээ. Тэрбээр Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь, П.И.Чайковский “Хунт нуур” балет, Ж.Верди “Трубадур”, Ж.Верди “Травиата”, Ж.Пуччини “Богема” дуурийг удирдан тоглуулах аж.
Тэрбээр Венецийн хөгжмийн консерваторийг даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолчийн мэргэжлээр дүүргэн, Румын, Итали, Молдав зэрэг улсад уран бүтээлээ туурвиж байжээ.
Түүнээс гадна удирдаач Роберто Салвалио БНСУ, Чили, Австри, Словян, Унгар, Хорват, АНУ, Норвеги, Венесуэл, Филиппин, БНХАУ, Япон зэрэг улсад аялан тоглолт хийж байсан юм байна.
Ж.СОЛОНГО