Зөвлөлтийн кино урлагийн нэгэн том бүтээл, найруулагч Эльдар Рязановын “Ийм нэгэн явдал” уран сайхны киноны шинэчлэгдсэн хувилбарыг олноо толилуулах болжээ. Шинэ зууны хүмүүсийн сэтгэлгээ, хайр сэтгэл, хүсэл тэмүүллийг харуулсан “Ийм нэгэн явдал.
Манай үе” кино 2011 оны хоёрдугаар сарын 17- нд нээлтээ хийх аж.
“Ийм нэгэн явдал. Манай үе”-ийг “Леополис”, “Квартал 95” компани хамтран бүтээж байгаа бөгөөд гол дүрүүдийг Светлана Ходченкова, Владимир Зеленский нар бүтээх юм.