К е н и й н нутгаас нэгэн зүйлийн хөхтөн амьтан олсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Харахад хулганатай төстэй, дэгдэж явдаг тэрхүү бяцхан амьтан дэлдэн чихтэй, урт хошуутай, дунд зэргийн хархны хэмжээтэй.
Ройтерс агентлагийнн мэдээлснээр ДНК-ийн шинжилгээгээр эл амьтан зааны төрлийнх болох нь батлагдсан, үржлийн онцгой хэлбэр буюу ганцаараа байсан ч нөхөн үржих чадвартай юм байна. Шинжилгээ судалгаа үргэлжилж байгаа бөгөөд энэхүү амьтан өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн амьтан мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна хэмээн судлаачид өгүүлжээ.
Кенийн нутагт хийсэн тандалт судалгаагаар сүүлийн үед устах аюулд өртөөд буй олон зүйлийн амьтан илрүүлсэн аж.
Э.ХАНА