Египетийн Каир хотод энэ сарын 21-нд болсон “Робокон-2010” наадамд оролцсон манай “Соёмбо” багийн тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Монгол Улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа олон улсын тамирчидтай өрсөлдсөн тэд хэсгээсээ шалгарсан ч хасагдах шатны тоглолтод БНХАУ-ын багт хожигджээ.
Энэ жилийн наадамд “Робокон”-ы байнгын хүчтэй өрсөлдөгчдийн нэг БНХАУ-ын баг аваргалж, Вьетнам, Египетийн баг удаалжээ. Манай тамирчид ивээн тэтгэгчийн “Toyota Award” тусгай шагналын эзэн болсон юм. Сонирхуулахад, ирэх жилийн “Робокон” наадам Тайландад болно.
Ж.ХУЛАН