“Монголын бурхан шашин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал өчигдөр манай улсад эхэллээ. Уг арга хэмжээ Гандантэгчинлэн хийдэд болж, Энэтхэг, АНУ, Балба, Бутан, Италиас 10 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Тэдний дунд монголчуудын сайн мэдэх Ажа гэгээнтэн, Холливудын алдарт жүжигчин Ричард Гир багтжээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам улс төрийн шалтгааны улмаас ирж чадаагүй аж.
Төлөөлөгчид Монголын соёл уламжлал дахь шашны нөлөө, манай улсад дэлгэрч буй гаднын соёлын талаар болон Монголын бурхан шашныг дэлхийд хэрхэн түгээн дэлгэрүүлэх тухай ярилцаж, илтгэл тавьж байгаа юм. Тус арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө.
Д.ЭРДЭНЭ