Жингээ хасах гэсэн бүсгүйчүүд турах бүхий л аргыг хэрэглэдэг. Гэтэл хэт туранхай эмэгтэйчүүд эсрэгээрээ таргалахыг хүсдэг байна. Үүний тулд элдэв төрлийн химийн хольцтой хүнсний бүтээгдэхүүн идсэнээс эрүүл мэндээ хохироох нь бий. Тэгвэл жин нэмэхийг хүссэн бүсгүйчүүддээ дараах зөвлөгөө хүргэж байна.
200 гр гахайн дотор өөхний тос, 200 гр какао, зөгийн бал, цөцгийн тосыг хамтад нь хөнгөнцагаан саванд хийж зөөлөн гал дээр тавина. Задартал нь хутгаж, дөнгөж буцлангуут нь авна. Ийнхүү бэлэн болсон хольцоо шилэн саванд хийж, хүйтэн харанхуй газар хадгална.
Хөөрүүлсэн халуун сүүнд хольцноосоо цайны халбагаар нэгийг хийж уух бөгөөд энэ мэтчилэн өдөрт гурван удаа уухад л бүсгүй та өөрийн хүссэнээр жин нэмэх аж. Энэхүү бэлдмэлийг хэрэглэхэд өтгөн хатаж магадгүй тул өдөрт 2-3 ширхэг хар чавга идээрэй.