Дэлхийн алдартай 120 хөгжимчин, долоон нэртэй дуучин оролцсон “The NOKIO NIGHT of the STARS” хэмээх дэлхийн дулаарлын эсрэг тодотголтой энэхүү тоглолтод манай улсаас хөөмийч Д.Хосбаяр оролцох гэж байна.
Америкийн экс дэд ерөнхийлөгч Альберт Горын ивээл дор зохиогддог энэ тоглолт хоёр жилд нэг удаа болдог бөгөөд хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн уриатай. Хөөмийч Д.Хосбаяр оркестртай хамтран гурван удаа хөөмийлнө. Нэг дуу нь монгол, хоёр нь Германы хөгжмийн зохиолчийн зохисон уран бүтээл юм.
Хөөмийч Д.Хосбаяр Монголыг төлөөлж эх дэлхийн амар амгалан болон байгаль цаг уурын дулаарлын эсрэг бид ч бас хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг харуулах юм байна