Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан зохион байгуулдаг БСШУЯ-ны сайдын нэрэмжит “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал аравдугаар сарын 9-нд эхлэх гэж байна.
Энэ удаад техник технологи, байгалийн ухаан, геологи, газар зүй, анагаах ухаан, хөдөө аж ахуй, биотехнологи, нийгмийн ухаан гэсэн чиглэлээр болох хурлын үеэр салбар бүрээс шалгарсан 10 залуу эрдэмтэнд БСШУ-ы сайдын нэрэмжит хоёр сая төгрөгийн грант олгоно.