Ямайка улсад 1960-аад оны эхээр анх үүссэн регги хөгжим дэлхий даяар тархсан билээ. Манай залуус ч сүүлийн үед энэ урсгалын хөгжмийг ихээр сонсох болсон. Зөвхөн сонсох төдийгүй, улаан, шар, ногоон өнгө сүлэлдсэн хувцасны стиль, ширэлдсэн мэт урт үсний засалтыг нь ч авцгаасан.
Тэгвэл уг хөгжмийг бишрэгч монгол залуус хамтран регги клуб үүсгэн байгуулжээ. “Granz” хэмээх нэртэй уг клубт регги хөгжмийг таашаагч хэн бүхэн очих боломжтой бөгөөд энэ төрлийн хамтлаг, дуучдын бүтээлээс сонсож, кино үзэж, санал бодлоо хуваалцах юм.