Харвардын их сургуулийн эрдэмтэд, Массачусетсийн эмнэлгийн эмч нар хамтран мэс заслын нэгэн шинэ арга боловсруулжээ. Тэд өвчтөний биеийг хөлдөөн, мэс засал хийх шинэ боломж нээсэн аж. Эл аргыг Йелийн их сургуулийн эрдэмтэд анх нээж байсан ч зөвхөн зүрхний хагалгаанд хэрэглэдэг байж. Харин одоо ямар ч төрлийн мэс ажилбарт үүнийг ашиглаж болох гэнэ.
Биеийн дулаан дунджаар 37 хэм байдаг. Тэгвэл мэс заслын үеэр эл тоог 10 хэмд хүргэх аж. Цусны даралтыг буулгаж, тархины үйл ажиллагааг түр зогсоон биеийг хөлдөлтийн байдалд оруулах бөгөөд эл арга эд эсэд муу нөлөө үзүүлэхгүй. Түүнчлэн биед хор ихээр учруулдаг мэдээ алдуулах, нойрсуулах эм бэлдмэл хэрэглэхгүй давуу талтай юм. Мөн бие хөлдөх үед хийсэн хагалгаа жирийнхээс удаан үргэлжлэх гэнэ.
Тиймээс эмч нар илүү няхуур, хянамгай хандах боломжтой аж. “Зэвсэгт мөргөлдөөн, гэнэтийн халдлага, автын осол зэрэг урьдаас төлөвлөгдөөгүй мэс ажилбарын үед энэхүү аргыг хэрэглэх нь тун үр дүнтэй. Учир нь тийм нөхцөлд бусад эрхтэн, тархийг гэмтээхгүй үлдээх боломжтой болно” хэмээн доктор Хасан Алам хэлжээ.
Б.ЭГШИГ