Махбодь: газар
Эзэн гариг: Сатурн
Бэлгэ тэмдэг: шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: хар, хөх, хар ногоон, үнсэн саарал
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: хөнгөн цагаан
Сайн өдөр: мягмар, бямба
Муу өдөр: даваа, пүрэв
Азын тоо: 3,5, 7, 8-д хуваагдах бүх тоо
Зан байдал
Энэхүү ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад үз. Нисч байгаа ялаануудыг баигаа ялаануудыг барих ямар ч боломжгүй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь түүний тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зөрүүд боловч ухаантай.
Бие тэнхээгээрээ ч, сэтгэл с анаагаараа ч бүх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битүү зантай, ордуудаас нэр төрд дуртай, бодитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажилаж чаддаг хүн. Матарыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргүй цаг хугацаа ба гүн ухааны тэмдэг гэж тооцдог. Юм бүхэнд дундыг баримтлах, төлөв даруу байх нь өөрийгөө хадгалж чадах чанар гэж үздэг.
Энэ ордод төрсөн хүмүүс хашир, нягт, нямбай, бие тоосон, хүйтэн мэт сэтгэгдэл төрүүдэг. Гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин үнэнчээр гүн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь түүнд хэцүү байдаг. Матар нь үнэнч шударга, энгийн итгэлтэй, найдвартай бүхий л эхлэлтэд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Үүрэг хариуцлагын мэдрэмжтэй.
Түүнийг хайрлахаасаа илүү хүндэлдэг. Гайхамшигтай хүч зарцуулж амжилтад тэмүүлдэг. Матар зорилгодоо алхам алхамаар очдог. Түүнийг юуч тээнэгэлзүүлж, мэгдүүлж чадахгүй. Хэцүү нөхцөл байдлын эсрэг зогсож чаддаг. Энэ үед яг хад шиг л байдаг. Тэр хүйтэн бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй тул сайн улс төрч, бизнесмен болж чадна. Урагшлах боломжтой газар л түүнийг олж харж болно. Энд түүний нууцхан амбиц хэрэгжинэ.
Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу. Бусдын анхаарлыг татах дургүй. Түүгээр ч барахгүй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. Гэтэл барианд болон индэр дээр тэр хамгийн түрүүнд ирдэг. Түүнтэй тэмцээд нэмэргүй. Бүр боломжгүй. Шансыг хэзээ ч алддаггүй. Матар амжилт, хүндлэл, эрх мэдэл зэрэгт маш дуртай ба уламжлалт ёсыг хүндэлдэг.
Энэ ордод төрсөн хүмүүс өвөг дээдсээ туйлын сайнд бодно. Энэ ордныхон шүүмжлэлээ хэт бодлогогүй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул өөрсөддөө дайсан хураахгүй. Матар үүлэн дээр хөвж од тоолдоггүй яг урагшаа хардаг хүн. Хардалт сэрдэлт, хүсэл тачаал, тэсвэргүй зан, залхуу, амирлангуй байдал зэргийг зорилгод хүрэхэд саад болдог чанарууд гэж үздэг.
Мэдээж бас романтик матарууд байдаг ч сэтгэлийн хөөрөлдөө захирагддаггүй. Матар нь хэзээ ч тачаалаа үзүүлдэггүй. Олны өмнө жүжиг тавьдаггүй. Муу зан араншинд автагдсан ч өөрийгөө хянаж чаддаг. Матар нь нэгэн зэрэг уян зөөлөн, бүрэг бас зөрүүд хүний сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны хүмүүст тэр хоргүй мөн түүнд итгэж болох мэт санагдана.
Гэвч огч тийм биш. Матар таны сул тал болон таны нууцыг ашиглаж улмаар танаас хүчтэй болно. Матар дур татам хувцаслах нь ховор. Өөрийнхөө эрхэм чанараа үзүүлэх өөрийнхөө тухай ярих зэрэгт дургүй тул бусдад тод сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Юм бүхэнд даруу төлөв, зөгнөлт, сэтгэмжгүй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Түүнийг даяанч гэж хэлж болно. Матар нь ерөнхийдөө мөнгөндөө нарийн, мөнгө хураах дуртай, гэхдээ хураасан мөнгөө үрэх дургүй.
Юм бүхэнд тогтонги байдалд хүрэхийг тэмүүдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог байдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон түүнийг нэг бол оргилд, нэг бол хөлгүй гүн рүү шиднэ.
Матар- эрэгтэй
Тэр бүрэг боловч их хүчтэй, биеэ тоосон, маш нэрэлхүү зантай хүн. Ганцаар байх хүсэлтэй мэт санагдавч яг үнэндээ хүмүүсийг захирах дуртай. Мөрөөдөлдөө их романтик. Хэрэг дээрээ нэлээн ашигч. Матар-эрэгтэй нь огцом зан байдлаараа таныг цочирдуулна. Хааяа хошин юм ярьж таныг гайхахад хүргэнэ. Хэрвээ тэр танд сэтгэлээ нээвэл та түүнийг аялах дуртай, хөгжилтэй, уян зөөлөн, мөрөөдөгч гэдгийг нв олж харна. Гэхдээ өөрийгөө нээдэг матрууд цөөн байдаг.
Матар нь юм бүхэнд өөрийнхөөрөө зорилгыг тодорхойлж мөн үүндээ хүрдэг зантай. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаандаа ямагт амжилтад хүрдэг. Матар-эрэгтэй хөнгөмсөг хүн мэт харагддагч огт тийм биш. Түүний хайрладаг эмэгтэй нь ямагт бишрэх объект нь мөн. Тэр янз бүрийн эмэгтэйтэй хэзээ ч зуураглддаггүй. Секс нь түүний хувьд спорт биш юм.
Секст ямагт бүх мэдрэхүйгээ зориулдаг үүнийг нь эмэгтэйчүүд өндрөөр үнэлдэг. Эмэгтэйн сексийн догдлолд тоомсоргүй ханддаггүй эмэгтэйдээ ямагт анхааралтай ханддаг. Хайр болон сексийн хувьд маш бүрэг харагддаг энэ нь түүний баг юм. Хайртай эмэгтэйдээ нээлттэй мөн хүсэл тачаалтай. Гэхдээ матар аливаа нөхцөл байдалд бодитой ханддаг.
Тэр хичнээн их дур сонирхолтой байсан ч өөрөө гэрлэхийг хүсэхгүй байгаа бол түүнтэй суух боломжгүй. Өөрийн эрх чөлөө түүнд хамгаас үнэтэй. Матар өөрөө гэр бүлтэй болмоор санагдсан үедээ л гэрлэнэ. Гэрлэсэн бол эхнэртээ улам их татагддаг. Эмэгтэй хүнээс юуны өмнө тайван арвич хямгач үрэлгэн биш эзэгтэйн зан чанаруудыг хайдаг.
Бүр өөрөөсөө эгч, эрх танхи зангүй эмэгтэйтэй ханилж чадна. Хэрүүл маргаанд дургүй. Салах нь ховор. Хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн сургуулийн багшийн дүр илүү зохих юм шиг санагдана. Ажил албандаа илүү анхаарал тавьж байгаа юм шиг санагдана. Түүний сэтгэлийг догдлуулсан зүйл нь саад тотгор болон хувирахыг тэр зөвшөөрөхгүй. Тэрээ бодлоггүй зүйл хийдэггүй. Матрын хувь хүнийх нь чанарыг өөрчлөх гэж найдсаны хэрэггүй.
Гэхдээ ер нь бол түүнд бага багаар нөлөөлж болно. Түүний хашир ухааны цааана шинийг санаачлагчийн цог мэдрэгддэг гээд ойлгуулаад үз, тэгвэл тэр ийм чанар гаргах хүсэл төрнө. Түүний романтик байдалд та дуртай гэж хэл. Яагаад гэвэл хамгийн сайхан мөрөөдөл бол биелэгддэг мөрөөдөл юм. Тэрээр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө чармайх болно. Матарт магтаалын үг хэрэггүй мэт царай гаргана. Гэхдээ түүнийг магтахад баярласнаа нууж чадахгүй.
Үүнийг битгий мартаарай. Өөрийг нь сайн, ухаантай, сонирхолтой гэж хэлээсэй гэж хүсдэг. Залуу насандаа матар чухал царайлж ухаалаг байдалтай яг шар шувуу шиг. Гэвч он жилүүд өнгөрөх тусам илүү зөөлөн, сонирхолтой болдог. Матар- эрэгтэй нь өөр ордны эрэгтэйчүүдээс илүү найдвартай, хайр дурлалын ямар ч явдал түүний гэр бүлийг орлож чадахгүй. Өөрийнхөө гэр бүлийг үнэхээр их үнэлдэг. Матар-эрэгтэйд романтик бэлэг таалагдана.
Та түүнд анхнаасаа хайраа илчлэх урлагийг зааж өгөх хэрэгтэй. Эс тэгвэл сэтгэлийн дэглэм барьсан хангалуун болон хүндэтгэсэн эхнэрийн амьдралтай болно. Таны нөхөр тантай амьдарч, тантай сайн харьцаж байгаагаа л хангалттай гэж бодно. Тэр тантай бараг өдрийн хуваариар унтаж магадгүй, үүнд нь битгий гайхаарай.
Гэхдээ хашир матар нь бусад эрчүүдтэй харьцуулбал биеийн хүчний хувьд удаан хугацаагаар секс хийж чадна. Тэр таныг бороотой өдрөөс, хувь тавилангийн цохилтоос хамгаалж чадна. Ямар ч эмэгтэй түүний хайр халамжийг үнэлнэ. Хэдийгээр тэр цогтой янаг амраг биш ч хүч чадалтай эр хүн. Бүр түүний үс нь бууралтсан ч нэгэн өдөр “Би чамд хайртай” гэж хэлсэн тэр эмэгтэй нь та хэвээр үлдэнэ.
Матар- эмэгтэй
Тэр их сонирхолтой. Нас ахих тусам гоо үзэсгэлэнтэй бас дур булаам болдог. Арван найман настайгаасаа илүү гучин таван настайдаа эрчүүдэд илүү таалагдана. Түүний араас гүйх амаргүй. Энэ эмэгтэй эрх чөлөөтэй. Нүдний шилтэй музейн ажилтнаас бүжигчин хүртэл байж болно. Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан ч тэр урвахыг зөвшөөрөхгүй. Сээтэгнэж мөн эрчүүдийн сэтгэлийг булаасаар. Тэр хэрэгтэй эрэгтэйгээ шүүрч авах ганцхан зорилготой.
Түүний сонгосон эрэгтэй нь бахархахаар өндөр байр суурьтай байх ёстой. Матар-эмэгтэй хатуу сэтгэлтэй, хүйтэн байж чаддаг. Романтик мэдрэхүйгээс илүү ажил алба ба хувийн эрх чөлөөг эрхэмлэнэ. Гэрийн эзэгтэйн дүрд байхыг хүсэхгүй. Ихэвчлэн тооцоогоох гэрлэдэг. Сонгосон хүнийх нь нийгмийн болон санхүүгийн байдал их чухал. Нэгд ажил алба, хоёрт хайр дурлал, гэрлэлт нь ордог. Гэхдээ хайр дурлал байж магадгүй харин гэрлэлт лав биш.
Түүний хүсэл бодсоноос агуу их. Нэг талаас их дурламтгай, мэдрэмтгий. Нөгөө талаас ёс зүйг хатуу баримталдаг. Түүний энэ зөрчилтэй байдал нь эрчүүдийг мухардуулдаг. Эрчүүд түүнийг харангуутаа энэ миний хүссэн эмэгтэй минь мөн байна шүү гэж түүн рүү тэмүүлдэг. Гэвч түүний хүйтэвтэр ажил хэрэгч байдалтай мөргөлдөнө.
Өөрийнхөө хүсэл тачаалыг нуудгаас болж элдэв хачин зан, хүүдий болдог. Тэр өөрөө үүндээ их зовдог. Гэхдээ хааяа тэсгэлгүй өөрийн тачаалаа гаргаад богино боловч оргилуун адал явдалд орно. Энэ үед тэр өөрийн бодож олсон зарчмуудаасаа татгалзан хүчирхэг зан соргог байдлаараа хамтрагчаа цочирдуулдаг. Түүний сексийн хүсэл нь бүр гэрлэсэн үедээ ч номхотгошгүй.
Ийм эмэгтэйчүүд хөгширөөд ирэхээрээ гэмшин зовж сэтгэл нь хямран яншаа, зожиг эмгэн болон хувирдаг. Матар эмэгтэй нийтийн орон сууцанд тааралдаж болно. Гэхдээ түүний зан байдал нь язгууртны охидын суудаг дотуур байранд хүмүүжсэн гэхээр. Эрчүүд түүнтэй харьцаанд орохдоо тэр гаднаа илүү тайван байдлыг мэдэх нь зүйтэй. Хэрвээ өөрийг нь дутуу үнэлж байна гэж бодвол гутранги байдал нь сараар ч үргэлжилж болно.
Энэ нь зүгээр нэг эмзэглэхээс илүү ноцтой. Өөртэй нь хүлээснээс нь тэс өөр хандахаас айдаг. Өөртэй нь холбогдсон шог яриаг ойлгохгүй. Та түүнийг үнэхээр үнэлж байгаагаа ойлгуулж ихээхэн магтах хэрэгтэй. Мөрөөдөмтгий биш тул хайр дурлалын усан онгоц нь аюулгүй байж яг хаашаа сэлж байгаагаа мэдрэхийг хүснэ.
Матар эмэгтэйд зөвхөн түүний амжилт биш нөхрийн амжилт бас чухал. Тэвчээртэй байж таны ажил албаны төлөө өөрийгөө ч золиосолж чадна. Түүний гэр бүлийг шүүмжилж болохгүй. Түүнтэй гэрлэсэн эрэгтэй түүний гэр бүлийнхэнтэй нь нэгэн зэрэг гэрлэсэн мэт болдог. Төрөл төрөгсөд ойр дотны хүмүүсдээ их санаа тавьдаг.
Хүүхдүүдээ эргэн тойрны эд зүйлсийн чанарыг таних мэдрэхүйтэй болгоно. Хүүхдүүд нь хамгийн сайн сайхан юмтай байх болно. Хүүхдүүд нь өсөхөөр түүний гэр бүлд хуучинсаг үзэл ба залуу сэтгэлгээний эрх чөлөө хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ.
Матар-эмэгтэй их эмзэг арьстай. Ихэнх нь харшилтай тул нүүрээ их будахгүй. Гэхдээ байгаль түүнд олон жил хадгалагдах гоо үзэсгэлэн заяасан. Тэр хэзээ ч хүнд бэрхшээлд сөхрөхгүй. Өөрийн гоёмсог зан байдлаараа таны толгойг яаж эргүүлэхээ мэднэ. Мэргэн ухаант матар-эмэгтэй нь таны нүд рүү хараад танд хунтайжийн дүр байгааг олж харна.
Эрүүл мэнд
Хүүхэд насандаа матрын эрүүл мэнд нь нэлээд муу ер нь бусад ордуудаас илүү сул дорой байдаг . гэхдээ өвчний эсрэг дархлаа нь нас ахих тусам ихэсдэг. Тэр өвчний анхны шинж тэмдгийг анзаарч чаддаггүй, анхаардаг ч үгүй. Тэгээд түүнтэй ямар нэгэн ноцтой юм болоход энэ нь хувь тавилан бөгөөд зайлшгүй гэж боддог.
Матрууд ерөнхийдөө туранхай, сайн хөгжсөн том ястай, эрэгтэйчүүдийн нүүр нь том. Эмэгтэйчүүд нь том хурц нүдтэй. Сул эмзэг эрхтнүүд нь өвдөг, ташаа, цусны эргэлт, булчин, бамбай булчирхай. Үе болон яс нь эмзэг. Кальци илүүдсэнээс болж өвчилдөг. Түүний айдас, гутранги байдал, тодорхой бус байдал ба түгшүүр зэрэг нь өөрийн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг.
Хуучинсаг зуршил, зөрүүд зан, өвчний эсрэг эсэргүүцэл зэрэг нь түүний гутранги байдлыг дийлж чадахгүй. Таагүй явдлаа мартаж, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст шаардалага бага тавьж сурах хэрэгтэй. Ихэнх матарууд урт удаан насална. Нэг хэвийн хоолоор хооллох хандлагатай. Энэ нь амин дэмийн ба гармоны дутагдалд оруулдаг. Бараг амьдралынхаа туршид хоолоо хязгаарладаг ба хөгшрөөд ирэхээрээ гэнэт таргалдаг.
Матрууд цэвэр агаарт олон цаг өнгөрөөх, амьдралыг өөдрөгөөр харах, төрөл бүрийн хоол идэх, давс бага хэрэглэж, нэвт салхилхаас зайлсхийх, массажны курс эмчилгээнд тогтмол явах, хангалттай дулаахан хувцаслах, ба хэт удаан унтахгүй байх хэрэгтэй. Түүнд нартай, уулын цэвэр агаартай газар хэрэгтэй.
Ажил мэргэжил
Энэ тал дээр матрууд хоёр өөр янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснааас нь бий болдог. Эхнийх нь бүр 3-5 настайгаасаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг. Дараачийнх нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Матар удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрмэлздэг.
Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг, харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор. Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцах нь түүнд хэцүү байдаг. Уран дархны болон техникийн ажилд маш сайн. Санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай.
Энэ ордод олон бизнесменүүд төрсөн. Матар нь ажилдаа үнэнч ба ажилаа солих нь ховор. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.
Хайр дурлал гэр бүл
Матар нь нийгэмд байр сууриа олоогүй хүнд дурлахгүй л болов уу. Гэрлэхээсээ өмнө сайн тунгааж боддог. Матар нь юм бүхэнд бүр хайр дурлалд ч хашир. Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй. Гэхдээ арай ядан дурладаг мөн сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал түүнд маш хэрэгтэй. Залуу насандаа хэт даруу, хөшүүн бөгөөд хүмүүстэй хөндий харьцана.
Тэр хайр дурлалыг эсэргүүцдэг учир нь зовж шаналах, алдахаасаа их айдаг. Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хүсдэггүй. Өөрийн мэдрэмжиндээ захирагдах дургүй. Түүний хүйтэн тоомсоргүй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хүсэл тачаал нуугдаж байдаг. Нас тогтсон матрууд залуу насандаа алдсан бүх юмаа нөхөхийг хичээнэ.
Нас ахих тусам түүний хөшүүн байдал нь алга болно. Дөч тавин насандаа гэнэт нээгдэж, амьдралынхаа турш эсэргүүцэж байсан бүхэндээ захирагддаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ энгийн арга хэмжээг эрхэмлэдэг. Албадах дургүй. Матрууд бол гэр бүлсэг хүмүүс. Гэр бүлийн уламжлалыг хүндэлж баримталдаг.
Бусад ордтой тохирох нь:
Хоньтой холбоо нь тогтворгүй. Үхэртэй харилцан хайрлаж ойлголцоно. Тэвчээртэй ба зөрүүд матар нь олон ааштай, худалч үхэрд нөлөө үзүүлж чадна. Ихэртэй бэрх харьцаатай Мэлхий ба матар амьдралын тэс өөр үзэлтэй ч бие биедээ татагдана. Тиймээс нөхөрсөг харьцаа хурдан үүсдэг. Арслантай найзалж хамтран ажиллаж болно.
Үүнээс их юм үүсэх нь ховор. Охин ба матар хоёр төсөөтэй зан араншинтай тул аз жаргалтай гэр бүл болж чадна. Жинлүүртэй харьцаа нь огт таардаггүй. Нум матар бие биедээ их татагддаг ч гэрлэх нь ховор. Зан ба амьдралын хэмнэл хэт ондоо. Матар хилэнц хоёрын гэрлэлт нь нийтлэг сонирхол болон ажилд дуртай зэрэг үнэдсэн дээр байж болох юм.
Хоёр матар зөвхөн найзын холбоотой л байж чадна. Бумбатай нөхөрлөж хамтран ажиллаж болно. Загастай хамгийн аз жаргалтай харьцаатай байна. бие, сэтгэл, оюун ухаанаараа хоорондоо таардаг. Гэхдээ матар юмаа нуух зангаа болихгүй бол загасыг гомдооно.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Жанна д”Арк, Монтескье, Ньютон, Шишкин