Энэ дэлхийд эмэгтэй хүн болж төрсөн л бол гоо сайхан харагдуулдаг ямар нэгэн аргыг туршин үзэж л таарна. Гэсэн ч тэр олон арга бүгд үнэн болов уу. Зурагтын дэлгэц, сонин сэтгүүлийн хуудаснаас тан руу ялдамхан мишээх царайлаг бүсгүй үнэхээр тэдгээр аргыг хэрэглэдэг гэж үү. Эрдэмтдийн нотолж байгаагаар гоо сайхан харагдуулах “үлгэр” чамгүй олон байдаг аж. Заримаас нь дор дурдъя.
Залуу сайхан байхын тулд өдөрт таван аяга ус уудаг.
Энэ бол хамгийн түгээмэл “үлгэр” юм. Дэлхийн сайхан бүсгүйн нэгд зүй ёсоор тооцогддог Синди Кроуфорд “Би өдөрт таван аяга ус уудаг” хэмээн инээмсэглэн ярихыг сонссон б ү с г ү й ч ү ү д маргааш өдрөөс нь л таван аяга ус уусан эсэхээ бүртгэж эхэлдэг. Энэ арга үнэхээр арьсны өнгийг с э р г э э д э г х э м э э н итгэсэн бол та эндүүрчээ. Ус и х уух нь бөөрийг цэвэршүүлдэг төдийгүй хоол идэх дуршлыг бууруулдаг. Унтахын өмнө ус их уувал өглөө та хөөнгө царайтай босч, нүүрэн дэх үрчлээсүүд бага зэрэг бүдгэрснийг харах болно. Чухам үүнийг та залуу харагдаж байна гэж андуурч болох.
Хуурай арьс эрт суларч үрчлээтдэг
Таны толинд харагдаж байгаа үрчлээсийн 80 хувь нь нарны гэрлийн нөлөөнөөс үүсдэг. Харин 20 хувь нь нүүрний арьсны булчингийн сулралаас үүсдэг. Гэсэн ч хуурай чийггүй арьс үрчлээстэй харагддаг тул аль болох чийгшүүлэгч тос хэрэглэж заншаарай.
Нарнаас хамгаалах тос хэрэглэхэд оройтсон
Энэ бол ташаарал. Нарны гэрлийн үйлчлэлийн эсрэг тосыг хэрэглэж эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Н а р н ы гэрэл нь хүний нүүрний арьсанд нөлөө үзүүлдэг ч үүн бүрэн боломжтой. Тэр салхинаас сайн хамга чадвал арьс нөхөн т дашрамд хэлэхэд бага зэргийн үүлтэй байсан ч нарны хэт ягаан туяаны 80 хувь арьсанд нэвтэрдэг аж. Аз болоход сүүлийн үеийн шингэн энгэсгүүд нарны гэрлээс хамгаалсан SPF бодистой байдаг болжээ.
Салаалсан үсийг сэргээж болно
Яг үнэндээ бол салаалсан үсийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй. Зарим нэг үсний шампунь, бальзам дараагийн угаалт хүртэл салаалсан үзүүрийг харагдуулахгүй байж чадах ч найдлага тун бага. Үс салаалах нь үсээ ойр ойр угаах, хими хийлгэх, мөн их самнаснаас үүддэг гэнэ.
Массаж нь үс уналтаас сэргийлнэ
Одоогоор үүнийг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч тайлбар гараагүй байна. Массаж хийлгэснээр үсээ сайхан харагдуулна гэж боддог хүмүүсийн тайлбарлаж байгаагаар массажаар үсний уганд тэжээл өгдөг аж. Гэвч мэргэжилтнүүд толгойн массаж зөвхөн стресс тайлах л нөлөөтэй хэмээн тогтоожээ.
Арьсны томорсон нүхийг багасгаж болох уу?
Яг үнэндээ бол арьс нүх том, жижиг байх нь таны эцэг эхийн арьс ямар байснаас удамшдаг. Гоо сайхны бараа үйлдвэрлэгч компаниуд “Манай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр арьсны нүх агшина” гэж сурталчилж жилдээ хэдэн сая ам.долларын ашиг олдог. Үнэндээ арьснаас ялгарах тос болон янз бүрийн нянгаар бохирдсон учраас нүх нь томордог юм. Томорсон нүхийг агшаах төгс бэлдмэл байхгүй ч найрлагадаа Retin-A-тай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Чийгшүүлэгч тосыг бүх эмэгтэйчүүд түрхэх хэрэгтэй
“Тогтмол чийгшүүлбэл арьс тань толигор байж, хөгшрөлтөөс айх хэрэггүй болно” гэж гоо сайхны зөвлөгч бүр хэлдэг. Үүнд итгэсэн эмэгтэйчүүд чийгшүүлэгч тосонд мөнгө хайрладаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ чийгшүүлэгч тосыг зөвхөн тодорхой шинж тэмдэг илэрсэн үед л хэрэглэдэг. Тухайлбал, арьс улайсан, эсвэл хуурайшин загатнаж байгаа үед нэмэлт тэжээлийн бодис бүхий чийгшүүлэгч тос шиг хэрэгтэй зүйл үгүй.
Нэг удаа арьс татуулах мэс ажилбар хийлгэсэн бол дараа нь дахин хийлгэх хэрэгтэй юу?
Дуучин Шер өөрийн залуу сайхан харагддаг нууцыг гоо сайхны мэс засалд хэдэн шилтгээн барих мөнгө зарцуулсан учраас хэмээн тайлбарладаг. Тэгвэл залуу сайхан харагдахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй болох нь ээ. Мэдээж арьс татуулах мэс засал хийлгэсэн эмэгтэй өмнөхөөс өөр харагдах нь ойлгомжтой. Гэсэн ч гоо сайхны мэс ажилбар байгалийн насыг зогсоож чадахгүй. Шинжлэх ухаан ч үүнийг шийдэх эм, бүтээгдэхүүн гаргаж авч чадаагүй л байна. Тиймээс үргэлжийн залуу харагдах хүсэлтэй, тэгээд мөнгөтэй бол та хэдэн ч удаа нүүрэндээ мэс хүргүүлж болно.
Ердийн саван арьсыг хуурайшуулдаг
“Та нэг гараа ердийн савангаар, нөгөө гараа бие угаагч шингэнээр угаагаад үз, ялгааг нь мэдэрч байна уу” гэсэн реклам саяхныг хүртэл явдаг байлаа. Ердийн савангийн найрлагыг аваад үзэхэд амьтны болоод ургамлын тосыг хольж хийдэг учраас pH нь өндөр байдаг. Тиймээс гарын арьсыг, тэр тусмаа нас хэвийж яваа хүмүүсийн арьсыг хурдан хуурайшуулдаг юм. Харин сүүлийн үед савангийн найрлага ихээхэн өөрчлөгдсөнийг хэлэх хэрэгтэй. Арьсыг чийгшүүлэгч бодис агуулаагүй саван үйлдвэрлэхээ больжээ.
Хөлс дарагчийг хэрэглэснээр хорт хавдар үүснэ
Хүүхнүүдийн дунд ийм яриа байдаг. Гэсэн ч хөлс дарагч, хорт хавдар хоёрын харилцан хамааралтай тухай ямар нэг нотолгоо алга байна.
Хөлний үсийг хусвал илүү өтгөн ургана
Энэ бол худал. Эцэг эхээс авсан генээр чамд хэчнээн ширхэг үс хаана ургахаар удамшсан байна, төдий хэмжээний үс ургадаг газраа ургана. Хуслаа гээд илүү өтгөн ургахгүй.
Нэг фирмийн бүтээгдэхүүнийг цогцоор хэрэглэх хэрэгтэй
Энэ бол гоо сайхны бараа үйлдвэрлэгч компанийн ээлжит заль. Нийгэм судлаач Вульф “Гоо сайхан харагдах сохор хүсэл буруутай” гэсэн сонирхолтой онол дэвшүүлсэн байдаг. “Сайхан харагдах хүсэл нь эмэгтэйг хүслийнх боол болгосон байдаг. Гоо сайхан харагдвал ажилдаа амжилт гаргана гэдэгт тэд итгэдэг. Энэ хүсэл нь эмэгтэйн эрх чөлөөг боогдуулж, өөрийгөө үзэн ядахад хүргэдэг. Тиймээс энэ хүслээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй” гэж Вульф үзсэн байна.