Европын неандерталь хүмүүс галт уулын дэлбэрэлтээс болж мөхсөн байж магадгүй гэсэн таамаглалыг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Галавын өмн өх хүрээлэн” нэртэй байгууллагын эрдэмтэд дэвшүүлээд байна. Кавказын Мезмай агуйгаас олдсон үнсэнд тэдний хийсэн судалгаагаар 40 мянган жилийн өмнө Европт галт уул дэлбэрэсний улмаас тив тэр чигээрээ үнсэнд дарагдсан нь тогтоогджээ.
Асар их хэмжээний үнсэнд дарагдсан ургамал ногоо эхний ээлжинд сөнөн, дараа нь сүүн тэжээлтэн амьтдын ээлж ирсэн байна. Идэх хүнсгүй болсон неандерталь хүмүүс өлсөж үхсэн гэдгийг эрдэмтэд нотолж байгаа гэнэ. Орчин үеийн хүмүүс Европт 30 мянган жилийн өмнө ирсэн бөгөөд ихэнх нь Африкаас гаралтай тул үнсний аюулд өртөөгүй бололтой.
Эрдэмтэд неандарталь хүн багаж хэрэгсэл хийж чаддаг байсныг тогтоосон тул тэд ухаан чадалгүй болоод мөхсөн биш өлсөөд л ертөнцийн мөнх бусыг үзсэн аж.
С.ОД