Салхины исгэрээ, морин төвөргөөн гээд байгалийн анирыг урлагийн тайзнаа амилуулж, барууны үзэгчдийн сэтгэлийг баясгадаг ардын урлагийн “Трансмонгол” хамтлагийнхан баруунд багагүй нэр хүндтэй “Төгсөлтийн үдэш” аялан тоглолтод оролцохоор болжээ. Энэ талаар тодруулахаар тус хамтлагийн ахлагч Д.Хосбаяртай интернэтээр дамжуулан холбогдлоо.
-Танай хамтлагийнхныг Германд болох то моохон аялан тоглолтод оролцоно гэж сонслоо. Энэ тухайгаа сонирхуулаач.
-Арваннэгдүгээр сарны 28-наас арванхо ёр дугаар сарын 18 хүртэл ХБНГУ-ын томоохон 20 хотоор аялах “Төгсөлтийн үдэш” тоглолтод оролцохоор манай хамт лагийнхан бэлтгэлдээ гараад зав зай муутай л байна.
-“Төгсөлтийн үдэш” гэнэ ээ?
-Тийм ээ. Анх 1984 онд Бельгийн оюутнууд санаа чилсан учир “Last Night of the Proms” буюу “Төгсөлтийн үдэш” гэдэг нэртэй болсон юм билээ. Тухайн үед оюутнууд төгсөлтийн үдэшлэгээ өөрсдийн сонирхдог дуу, хөгжмийн үдэш бол гохоор тоглолт зохион байгуулсан нь өдгөө Герман, Испани, Бельги, Голланд, Франц, Австри, Люксинбург, Швейцарь болон Скандинавийн ор нуудад уламжлал бо лон зохиогддог том арга хэмжээ болон өргөжсөн юм билээ.
Анхны тоглолтод 13500 үзэгч цуглаж байсан бол энэ удаагийн арга хэмжээний тасалбар хэдийнэ 300 гаруй мянган ширхэг борлогдчихоод байна.
-Тэгэхээр их нэр хүндтэй арга хэмжээ байх нь ээ?
-Тийм ээ. Албан ёсны цахим хуудсанд нь Ев ропт болдог урлагийн арга хэмжээнүүдээс хамгийн олон үзэгч цуглаж, олны анхаарлыг хамгийн их татдаг тоглолт хэмээн тэмдэглэсэн байна билээ.
-Голчлон ямар урсгалын уран бүтээлүүдийг тоглодог вэ?
-Сонгодог болон мартагдашгүй хууч ны поп дуунууд, dence урсгалын аял гуунууд гээд л хөгж мийн урлагийн бүхий л төрлийн бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулдаг.
-Эл тоглолтод “Трансмонгол”-оос гадна ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Клифф Ричард, Бой Жорж, Жон Майлс, “Роксетт” хамтлаг, “Lichtmond”, Чарили Сием гэх мэт уран бүтээлчид орол цоно. 120 гаруй хөг жимчин орол цоно гэхээр ямар нүсэр тоглолт болох нь ойлгомжтой байгаа биз. Энэ онд Германд зохиогдож байгаа хамгийн том шоу тоглолт болох юм.
-Тоглолтын бэлтгэлийн хажуугаар хамтлагийнхаа уран бүтээлд цаг гаргаж байгаа юу?
-Гаргаж байгаа. Бид шинэ цомог, DVD-гээ гар гахаар ажилдаа орчихсон байгаа. Тун удахгүй элэг нэгтнүүддээ ардын урлагийн аялгуу бүхий сайхан цомгоор бэлэг барина.
О.УНДАРМАА