Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг “Хөгжим хүүхдийн хөгжилд” төслийнхөнд БНСУ-ын “Шинэ тосгон” хөдөлгөөнийхөн сар бүр хоёр сая вон өгч эхэллээ. Яамнаас хэрэгжүүлдэг эл төсөл нь орон гэргүй хүүхдийн авьяас чадварыг дэмждэг бөгөөд өнөөдрийн байдлаар 54 хүүхэд хамрагдаад байгаа юм.
“Шинэ тосгон” хөдөлгөөн өмнө нь манай улсын малчдын усны хэрэгцээг хангахад зориулан орон нутагт худаг гарган өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлд яамтай хамтран ажиллаж байжээ. Тэд төслийнхөнд сар бүр олгох хоёр сая воноо ирэх оны наймдугаар сар хүртэл өгөх аж.
Д.ЦЭЦЭГ