“Universe best songs” уралдааны ялагч Ч.Цэлмүүн сурахынхаа хажуугаар зав гарган, бие даасан цомгоо гаргахаар зэхжээ.
Телевизийн шоуны ялагч болсноосоо хойш нэг хэсэгтээ чимээгүй байсан тэрбээр үүцээ ийн задлан, олны сонорт хүргэх нь.
Дуучин бүсгүй аавынхаа зөвлөснөөр чанартай цомог гаргахаар хичээн, хамаг анхаарлаа уран бүтээлдээ хандуулж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад тэрбээр 90-ээд оны үед тэрлэсэн аавынхаа шүлгүүдийг дуу болгон амилуулахаар шийджээ.