Барнаулаас 250 км-т Алтай нуруунд орших “Сибирская монета” тоглоомын бүс нутгийн 40% хувьцааг Алла Пугачева өөрийн болгожээ.
Эрсдэлтэй тоглоомонд дуртай тэрбээр Новосибирскт үдэлтийн аялан тоглолт хийж байхдаа хувьцаа худалдан авах бодолтой байжээ.
2009 оны 7-р сарын 01-ээс Хууль зүйн яамнаас Оросын бүх нутаг дэвсгэр дээрх тоглоомыг байгууллагуудыг цөөлж, дөрвөн бүс нутагт хувааж, түүнийгээ Оросын “Лас-Вегас “ хэмээн нэрлэсэн. Эдгээр бүс нутгийн нэг бол “Сибирския Монета” аж.
Харин “Сибирския Монета”-ийн хувьцааг алдарт дуучин Алла эзэмшиж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах нэг арга хэмээн тоглоомын бүсийн хувьцаа эзэмшигч, бизнесмен Виктор Буланкин тайлбарлалаа.