Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын болон “Баян Монгол” чуулгынхан шилдэг уран бүтээлийн тоглолтоор өвөл цагийн нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 15-нд “Баян Монгол” чуулга “Дэлхийн киноны дуу” тоглолтоор нээлтийн салхийг хагалахаар бэлтгэж байгаа бол 16-нд Морин хуурын чуулгынхан “Нутаг минь, хүлэг минь” тоглолтоор бэлэг барих юм.
Түүнчлэн энэ сарын 17-нд симфони найрал хөгжимчид дэлхийн шилдгүүдээс түүвэрлэсэн тоглолтоо хүргэх аж. “Баян Монгол” чуулгынхан энэ удаагийн тоглолтдоо нэрд гарсан монгол дуучдыг урин оролцуулах гэж байгаа юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ