“Микромеханик, микросистем -2010” Олон улсын эрдэм шиншилгээний хурал дээр Твентийн Их сургуулийн багш, оюутнууд хамгийн жижиг хөгжмийн зэмсгийг танилцуулжээ. “Micronium” хэмээх энэ төхөөрөмж үсний ширхгийг арав хуваасантай тэнцэх нарийн чавхдастай гэнэ. Хоёр микрометр урттай энэ зэмсгийг тусгай цохиураар дарж ая тоглодог гэнэ.
Ийм бичил хөгжмийг өмнө нь зохион бүтээж байсан ч тусгай өсгөгчийн тусламжтайгаар л тоглож буй аяыг нь сонсдог байж. Харин “Micronium” нэмэлт төхөөрөмж, өсгөгч залгалгүйгээр ердийн хөгжмийн зэмсгээс илүү чанга дуугардаг онцлогтой юм байна.