Дэлхийн шилдэг удирдагчдын нэг Уинстон Черчиль шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад багтсан хамгийн анхны Ерөнхий сайд боллоо. Англичууд түүний “Тэнгэрт хүрэхүй” хэмээх илтгэлийг Их Британи улс Германтай хийсэн агаарын хүчний тулааны 70 жилийн ойд зориулж цомог болгон худалдаанд гаргасан нь энэ долоо хоногийн жагсаалтын дөрөвдүгээр байрт оржээ.
“Британичууд Ерөнхий сайдынхаа дурсгалыг хүндэтгэн энэхүү бүтээлийг тун идэвхтэй худалдан авч байна. Эх оронч сэтгэлээс гадна өөрийгөө хөгжүүлэх, эрч хүчтэй байхыг хүссэн хүмүүс Черчилийн цомгийг авч байна” хэмээн “Official charts” компанийн захирал Мартин Толбат ярьжээ.