Жил бүрийн арваннэгдүгээр сард Нобелийн шагнал гардуулах ёслол болдог билээ. Нобелын шагнал гардуулах хорооноос энэ жилийн шагналтнуудыг өчигдрөөс эхлэн олон нийтэд зарлалаа. Хамгийн түрүүнд анагаах ухааны салбарын эзнийг тодруулжээ. Тэр хүн бол Японы Киотогийн их сургуулийн профессор Шинья Яманака юм.
Тэрбээр 2007 онд арьсны эдээс үр хөврөлийн эс гарган авах аргыг нээжээ. Үүний ачаар элэг, зүрх, мэдрэлийн гээд бүх л төрлийн эсийг ургуулж, эрхтэн шилжүүлэн суулгах, зарим хүнд өвчнийг анагаах болсон юм. “Энгийн нэгэн арьсны эсээс шинэ эс, шүд, эрхтэн ургуулах аргыг нээсэн нь тун онцгой явдал.
Шинья Яманака энэхүү шагналыг авах нь гарцаагүй хэрэг” хэмээн Нобелын шагналын хорооноос мэдээлжээ. Харин физик, хими, эдийн засаг, уран зохиол, энх тайвны шагналын эзнийг энэ долоо хоногт багтаан зарлах юм байна. Дашрамд дурдахад, 2009 оны Нобелийн Энх тайвны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама авсан нь дэлхий дахинаа шуугиан тарьсан. Энэ жилийн хувьд, Нобелийн шагнал элдэв шуугиан, хэл ам дагуулахгүй болно хэмээн судлаачид дүгнэжээ.
Б.ЭГШИГЛЭН