“Олон улсын найрамдлын элч гоо бүсгүй-2010” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Цэвээндашийн Энхжин дөрөвдүгээр байрт орж, шилдэг таван гоол бүсгүйн нэгээр шалгарчээ.
Олон улсын найрамдлын элч гоо бүсгүй буюу Miss Friendship International тэмцээн хоёр дахь жилдээ болж байгаа юм.
Ц.Энхжин (4-р байр), Японы гоо бүсгүй Икеда Шизука (2-р байр), Өмнөд Солонгосын гоо бүсгүй Ха Говун (титмийн эзэн), Латвийн гоо бүсгүй Элина Грундане (1-р байр), Оросын гоо бүсгүй Юлия Илина (3-р байр)
Хятадын Хубэй мужийн Сеньнин хотод болсон энэ оны тэмцээнд дэлхийн 55 орны 60 гоо бүсгүй өрсөлджээ. Гоо сайхан, оюун ухаанаа уралдуулсан энэ тэмцээн өнгөрсөн сарын 5-30-ны хооронд болсон бөгөөд тэмцээнийг ялагчийг есдүгээр сарын 28-нд тодруулсан юм. Манай улсыг төлөөлөн оролцсон 18 настай Ц.Энхжин 55 орны гоо бүсгүйчүүдтэй оюун ухаан, эрдэм мэдлэг, гоо сайхнаараа өрсөлдөн дөрөвдүгээр байрт орсон байна.