
Найзууд минь би та нарт яг одоо хэлмээр байна. Хүний зүрх гэдэг дөрвөн булантай байшин л гэсэн үг. Булан бүр хайраар, илч дулаанаар гэрэлтэн байна. Эхний булан эхнэрийн маань гэрэл. Хоёрдахь нь зүггүй хүүхдүүдийн маань шулганаан. Гурав дахь нь ойр дотнынхон, найз нөхөд минь юм. Харин дөрөв дэх нь зочид.
Иймээс энэ хундагыг зүрх маань хэзээ ч эзгүйрэхгүй байхын төлөө өргөе!
. . .
Нэгэн хартай нөхөрт эхнэр нь нууц амрагтай юм шиг санагдаад байж. Тиймээс эхнэрийнхээ араас хувийн мөрдөгч явуулжээ. Хэдэн долоо хоногийн дараа нөгөө мөрдөгч:
-За, эхнэр чинь таныг араар тань тавьж байгаагийн баталгаа энэ байна. Та хэнтэй байсан гэж бодож байна? Таны хамгийн сайн найзтай гэсээр ирэв.
Эхнэр нь найзтай нь кинонд, театрт, наран шарлагын газарт, бүжигт, ресторанд хамт байгаа зургуудыг харсан нөхөр нь:
-Ийм байж таарахгүй, ийм байж таарахгүй хэмээн үглэсээр байж.
-Баримт байсаар байтал юунд нь эргэлзээд байгаа юм бэ гэж мөрдөгч гомдоллов.
-Би энэ тухай яриагүй байна. Эхнэр маань ийм хөгжилтэй, баяр баясгалантай байх юм гэж би төсөөлж ч чадахгүй байна гэж нөхөр нь өгүүлжээ.
Тиймээс бидний эхнэрүүдэд баяр баясал авчирдаг найзуудынхаа төлөө хундага өргөе!
. . .
Нэгэн жижигхэн хэрнээ бардам шувуу өндрөөс өндөрт хүрэх гэж тэнгэр лүү дүүлжээ. Нар түүний далавчийг түлэх хүртэл ниссэн байна. Харамсалтай нь уг шувуу хамгийн гүн хавцлын ёроол руу унажээ.
Иймээс бид хичнээн өндөрт хүрсэн байлаа ч найз нөхдөө мартахгүйн төлөө ууя!
. . .
Нэгэн хөгшний үхэх цаг иржээ. Тэрбээр тэнгэр өөд гараа сунган, Бурханд хандаад:
-Бурхан минь дахин жаахан амьдрах хугацаа өгөөч гэж гуйлаа.
-Хэдий хугацаа вэ гэж Бурхан асуув.
-Энэ модон дээр хичнээн навч байна, тийм л хугацааг өгөөч.
-Дэндүү их байна.
-Тэгвэл энэ модон дээр хичнээн алим байгаагийн хэмжээгээр.
-Энэ бас л их байна. Би чамд хэдэн найз байдаг вэ, түүний чинь хэмжээгээр л өгье гэв.
-Надад найз нөхөд байхгүй хэмээн өвгөн гунигтай нь аргагүй хэлж, чичирсэн гараар нулимсаа арчжээ.
Иймээс анд нөхдийн төлөө ууя! Тэд маань ойн навчсаас ч их байг.