Монгол үндэсний дээл, хувцсыг дэлхийн загвар үзүүлбэрийн тэмцээнд удаа дараа сурталчилж, “Best national costume” буюу үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн болсон дэлхийн топ модель, СТА Б.Гантогоо өөрийн салоноо нээжээ.
Мөн ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд үндэсний хувцсыг бүртгүүлэх ажилд гар бие оролцож байгаа аж. Тэрбээр нисэхийн удирдлагын менежер мэргэжлийг эзэмшсэн ч одоо хувийн ажилдаа түлхүү анхаарч буй. Тэр дундаа загвар өмсөх сонирхолтой охидыг эцэг эхийн хамт олон улсын уралдаанд оролцуулах ажилд шамдаж байна