Аливаа загварын үзүүлбэр, шоунд өндөр, туранхай бүсгүйчүүдийг сонгодог уламжлалыг халахаар сүүлийн үед мэргэжилтнүүд хичээх болсон. Арга ч үгүй биз. Загвар өмсөгчид жингээ барихын тулд хоол тэжээлийн дутагдалд орж, амиа алдахад хүрч байгаа.
Францын алдарт загвар зохион бүтээгч Жан Поль Готье Парист зохион байгуулсан загварын шоуныхаа нээлт, хаалтын чимэг болох бүсгүйгээр Бетт Диттог сонгожээ. Панк сти лийн “The Gossip” хамтлагийн гоцлол дуучин тэрбээр 95 кг жинтэй, 155 см өндөртэй аж.
Ингэснээр Готье эмэгтэйчүүдийг биеийнх нь харьцаагаар ял гаварлахгүй үйлчилнэ гэсэн санаагаа илэрхийлсэн гэнэ. Загварынхны хувьд тарган бүсгүйчүүдээр модель хийлгэх нь эрсдэлтэй байдаг ч өмнө нь “Chanel” хүртэл Бетт Диттод санал тавьж байсан гэдэг.
Э.ХАНА