Эх орныхоо нэрийг гадаадад дуурсгаж яваа Монголын хөгжимчид цөөнгүй. Тэдний нэг флэйт хөгжимчин Г.Энхчимэг өнөөдөр тоглолтоо тавих юм. Тэрбээр ХБНГУ-д сонгодог хөгжмийн чиглэлээр долоон жилийн турш суралцаж байгаа. Г.Энхчимэг энэ жил “Их талын жааз” наадмыг тохиолдуулан эх орондоо ирсэн бөгөөд энэ хугацаандаа Монголын үзэгчдэдээ сурч мэдсэнээ тайлагнаж буй.
Түүнчлэн эл тоглолтод “Spike” хамтлагийн гишүүн, төгөл дөр хуурч Б.Мөнхтуяа оролцох аж. Тэд И.С.Бах, И.Брамс, Л.Бетховен нарын хөгжмийн зо хиолчдын бүтээлээс тоглох гэнэ. Дашрамд дурдахад, Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам, Гёте институт уг тоглолтыг зохион байгуулсан бөгөөд хоёр Герман нэгд сэний 20 жилийн ойд зориулж байгаа юм.
Б.ЭГШИГЛЭН