Гавьяат жүжигчин Т.Ариунаа хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтонд жил бүр оролцож, шинэ уран бүтээлээ фэнүүддээ бэлэг барьдаг уламжлалтай. Тэрбээр энэ жилийн тоглолтнд дуулах дуундаа сэтгэл дундуур байгаа гэнэ.
Олны сонорт хүргэх дуу нь сэтгэлд нь хүрэхгүй байгаагаа урлагийн найзууддаа “Надад дуулах дуу минь ерөөсөө таалагдсангүй. Би бүр сэтгэлээр уначихаад байна. Балхжав ах л гоё болно гээд байх юм” хэмээн цухалдангуй ярьжээ.