Хүнд айдас төрүүлдэг нууцлаг сэдвийн нэг нь парафили буюу бэлгийн гаж зан үйл юм. Хүмүүстэй харилцах харилцаа доголдсоноос бэлгийн гаж дон үүсдэг гэж үздэг байна.
Фетишизм
Эмэгтэй хүний өмссөн дотуур хувцсыг эрчүүд зөвхөн харах сонирхолтой бол фетишизм хүмүүс дотуур хувцсыг харах, барих төдийд л бэлгийн таашаал авдаг гэнэ.
Трансвестизм
Ийм эрчүүд эхнэрийнхээ эзгүйд хувцсыг нь өмсөж, толины өмнө эргэлддэг. Бүсгүйчүүд нь нөхрийнхөө хувцсыг өмсөж, үнэрлэн таашаал авдаг ажээ.
Садизм
Францын хувьсгалын үеэр амьдарч байсан Маркиз де Сад хэмээх язгууртны нэрээс гаралтай. Тэр өөрөө “садист” байсан төдийгүй, энэ зуршлынхаа талаар өгүүллэг бичжээ. Цөөнгүй эмэгтэй түүний гарт амь үрэгдсэн тухай түүхийн баримт бий.
Асфиксифили
Хоолойгоо боох, толгойгоо гялгар уутанд хийх зэргээр хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, түүнээсээ бэлгийн таашаал авах үзэгдлийг асфиксифили гэдэг. АНУ-д энэ зан үйлээс болж жилд 250-1000 хүн өөд болдог тухай мэдээлэл байдаг ажээ.
Мазохизм
1800-гаад оны үед амьдарч байсан Леополд фон Мазох гэдэг хүний нэртэй холбоотой аж. Зарим кинонд савхин хувцас өмссөн бүсгүй эрэгтэйгээ хүлж, сурамгай ташуурдах үзэгдэл гардаг нь мазохизмын бодит жишээ.
Войеризм
Ийм эрчүүд ихэвчлэн танихгүй эмэгтэйн нүцгэн биеийг нууцаар харахыг хүсдэг. Войерист зан үйл эрэгтэйчүүдийн дунд илүү тохиолддог. АНУ-д бусдын нүцгэн биеийг нууцаар харахыг хуулиар хориглосон байдаг.
Эротик кино үзсэн эрчүүдийн сэрэл хөдөлдөг бол войерист зан үйлтэй эрчүүдэд эротик кино нь бэлгийн хавьтлыг орлуулах хэмжээнд хүрдэг.
Зоофили
Адгуус амьтадтай бэлгийн зан үйл үйлдэж, бэлгийн таашаал авах үзэгдлийг зоофили гэдэг.