Диана гүнж болон Мадоннагийн шуугиант намтрын эзэн хэмээн алдаршсан сэтгүүлч Эндрю Мортон энэ удаад Анжелина Жоли: “Хориотой намтар” номоо худалдаанд гаргажээ. Тэрбээр номондоо Холливудын од хар тамхи хэрэглэж, амиа хорлохыг завдаж байснаас гадна олон ч алдартай оддыг амрагаа болгож ирсэн юм гэж бичсэн байна. Энэ намтрыг нэрээ нууцалсан хүмүүсийн ярианд тулгуурлан бичсэн бололтой. Уг номноос Жоли хуучин нөхөр Билли Боба Торнтонд зориулан өгзгөн дээрээ шивээс хийлгэж байсныг унших болно. Британий нэгэн тоймч 20 жилийн өмнө зөвшөөрөлгүй намтар бичиж ном худалдаанд гаргаж байсан удаатай. Харин одоо эзнийх нь зөвшөөрөлгүйгээр намтрыг бичиж гаргасан нь ямар шуугиан тарихыг таахад хэцүү.
Тухайлбал: “Жоли хэдэн жилийн өмнө амиа егүүтгэхээр алуурчин хөлсөлж байсан. Алуурчин түүнийг сар хүлээхийг гуйсан. Тэр хугацаанд Жоли бодлоо өөрчилжээ.” гэж Эндрю Мортон бичсэнийг зохиолын гол баатар уншаад яаж хүлээж авах бол? гэсэн асуулт гарч байна. Зохиогч Жоли-г Леонардо Ди Каприо, Мик Жаггер, Ральфом Файнс, Колин Фаррел гээд олон ододтой явалддаг байсан гээд хоёр настай байхад эцэг эх нь салсан явдал жүжигчин бүсгүйг депрессэд оруулсан. Зургаан хүүхдийн ээж, НҮБ-ын сайн санааны элч, түүнд Брэд Питтын ч мэдэхгүй бохир нууцууд байгаа гэж бичжээ.