Хурууны өндөгний хээгээр тухайн хүний хэн болохыг тогтоож болдог. Ялангуяа хууль сахиулах байгууллага, гаалийнхан энэ аргыг өргөн хэрэглэ дэг. Харин одоо хүнийг чихний хэлбэрээр нь хэн болохыг тогтоох аргыг Америкийн эрдэмтэд нээлээ. Ингэснээр тухайн хүний хурууны хээг авах гэж чилээхгүй, цаг алдахгүй давуу талтай гэнэ. “Энэхүү шинэ аргыг онгоцны буудалд өргөн хэрэглэнэ. Учир нь хаалгаар гарах, баганын дундуур өнгөрөх агшинд л автомат машин чихний хэлбэрийг таньж, мэдээллийг хадгалах юм” хэмээн профессор Марк Никсон хэлжээ.