МҮОНРТ-ээр үзэгчдийг байлдан дагуулж буй “Тусгай салаа” олон ангит киноны гол дүрүүдийн нэг байлдагч Дэндэв буюу жүжигчин Т.Эрдэнэбаярын тухай товч мэдээллийг хүргэж байна.

Т.Эрдэнэбаяр нь СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Өдгөө 31 настай, МҮОНРТ-ийн кино программын албанд дуу оруулагчаар ажилладаг ба эхнэр охин, хоёр ихэр хүүгийн хамт амьдардаг гэнэ.
Тэрбээр одоо “Өнгөт инээд” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран “Олз” гэдэг инээдмийн кинонд цагдаагийн дүр бүтээж байгаа ба зураг авалт дуусах шатандаа явж байгаа ажээ.