“Карибийн тэнгисийн дээрэмчид-4” киноны зураг авалт тасалдахад хүрээд байна. Учир нь гол дүрийг бүтээж байгаа, Холливудын испани гаралтай од Пенелопа Круз таван сартай жирэмсэн гэнэ.
Мэргэжлийн ур чадвар шаардсан хэцүү хэсгүүдийн зураг авалтад орохоос тэрбээр татгалзжээ. Найруулагч Пенелопа Крузтай усны дусал мэт ижил дүү Моника Крузийг орлон тоглуулахаар шийдээд байгаа аж.
Америкт төдийлэн нэрд гараагүй, балетчин, жүжигчин, загвар өмсөгч Моника “Mango” брэндийн сурталчилгаанд зургаа авахуулж байсан юм.