“ТВ коктейль” хамтлагийн уран бүтээл “Намрын синдром” залуусыг байлдан дагуулж, кино театруудыг дүүргэж буй. Тэгвэл энэхүү уран бүтээл орон нутгийн үзэгчдэд хүрэх нь ээ. Залуусын хайр сэтгэл, хөгжөөнт явдлыг харуулсан уг кино эхний ээлжинд Дархан, Эрдэнэт хотынхны хүртээл болох аж. “ТВ коктейль” хамтлагийн уран бүтээлчид тус хотуудад очиж, киногоо танилцуулан, үзэгчдэд хүргэх юм байна. Тэд Дархан, Эрдэнэтээс бусад аймаг, хотод ч киногоо толилуулах бодолтой байгаа аж.