Боснигийн дайны үеийн залуусын хайр сэтгэлийн тухай киногоор найруулагчийн гараагаа эхэлж буй Холливудын жүжигчин Анжелина Жолид Босни Герцеговины нутагт зураг авалт хийхийг хоригложээ.
Босни Герцеговины Соёлын сайд энэ тухай хэлэхдээ “Найруулагч кино зохиолыг бидэнд урьдаар үзүүлэх ёстой байсан. Уншиж танилцахгүйгээр зураг авалт хийх зөвшөөрөл хэнд ч өгөхгүй ” гэсэн байна.
Мөн энэ дайныг туулж өнгөрүүлсэн бүсгүйчүүд киног эсэргүүцэж байгаа юм.
Уг киноны нэлээд хэдэн хэсгийг заавал Босни Герцеговинд авах хэрэгтэй байгаа тухай Анжелина Жоли тайлбарласан байна.