Соёлын гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав жил бүр тайлангаа тавьдаг болоод 12 дахь жилийнхээ нүүр үзэж байна. Энэ удаагийн тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран, “Камертон”, “Свитмоушн”, “Киви”, “Гурван охин”, “Мотив” хамтлаг болон продюссер Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү, нарын шилдэг уран бүтээлч оролцох аж.
Мөн соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Ган-Очир тоглолтын бүжгийг хариуцан ажиллаж байна. Л.Балхжав санаачилж, хоёр жил дараалан явуулсан “Universe Best Songs” уралдааны шилдгүүд “аав”-даа хүндэтгэл үзүүлэн тоглолтын чимэг болох “Миний дуунууд-2010” тоглолт энэ сарын 21-23-нд “UB palace”-т болно.