“Тусгай салаа” олон анги киноны уран бүтээлчдийг өнгөрөгч баасан гаригт Батлан хамгаалахын сайд Л.Болд хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын үеэр киноны арын албаныхан болон жүжигчдээс бүрдсэн нийт 15 хүнийг шагнаж урамшуулсан юм.
Киноны зохиолч А.Амарсайхан, МҮОНТ-ын захирал, киноны ерөнхий продюсер Ц.Оюундарь, уран бүтээлийн II нэгдлийн дарга, киноны ерөнхий найруулагч Ж.Батбаяр нарыг БХЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр, “Эх орны төлөө” тэмдгээр киноны Сүлдийн дүрийг бүтээсэн А.Алтанхуяг, Дэндэв буюу Т.Эрдэнэбаяр, Түвшин буюу П.Баттөр болон Б.Гэрэлчулуун, Т.Нарангэрэл нарыг тус тус шагнасан байна.