Иргэдийн амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдыг өнөөдрөөс эхлэн чацарганаар дайлахаар болжээ. Цагдаагийн ажилтнуудыг төрд тангараг өргөсөн нэрээр зүтгүүлдэг ч эрүүл мэнд нь хоёрдугаарт тавигддагийг хэн хүнгүй хэлэх байх.
Цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдад “Шар доктор” буюу чацарганаар үнэ төлбөргүй дайлах үйлчилгээг “Живэртийн оргил” компаниас зохион буй юм байна. Тэд нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 140 алба хаагчдад ажлын байранд нь аваачиж өгөх гэнэ.
Г.ЦОЛМОН