Иранд ийм хууль үйлчилдэг. Өнгөрсөн тавдугаар сард нэгэн эрийн шүүх хурал болж, түүний гарыг тайрч хаях шийдвэр гаргажээ. Түүний машиныг санаандгүй шалгахад 900 доллар, гурван хос бээлий болон их хэмжээний шоколад, какао авч явжээ.
Мөнгө, бээлийний тухай тайлбарласан ч тэрбээр амттаныг хаанаас авснаа хэлж чадаагүй нь ийнхүү шүүхийн өмнө очиход хүргэсэн байна. Мөрдөн байцаалтын явцад шоколадыг хулгайлсан нь тогтоогдож, золгүй эр гарнаасаа салаад зогсохгүй зургаан сарын турш өргөст торны цаана амьдрах болсон аж.
Дашрамд өгүүлэхэд, исламын шашинтай улсуудад хулгай хийвэл гарнаасаа салдаг хуультай аж.