“Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг хамтлагийнхаа жүжигчин Т.Бархүүтэй олны шүүмжлэлийг үл тоон, тоонот гэрт толгой холбон амьдарч байгаа.
Хатуухан хэл амыг ажралгүй давж гарсан тэдний хайр дурлалын халуухан уур амьсгалд сүүлийн үед үл ойлголцол үүсэж, нэг л таарамжгүй байгаа гэнэ.
Ганцаараа өрх толгойлж олон жил амьдарсан гавьяат маань залуу амрагтаа хэтэрхий нялхамсаж, хаа явсан газраа дагуулахаас гадна тайзан дээрх жүжгийн номерт хүртэл хамтрагчаа болгох зэргээр багагүй залхаадаг аж.
Нөхөрт нь энэ бүхэн нь таалагдахгүй байгаа тул дургүйцлээ ил нэг, далд нэг илэрхийлэх болсон нь хамтлагийнханд төдийгүй хошин урлагийнханд анзаарагдаж эхэлсэн гэнэ.