Монголын циркийн уран бүтээлчид маргааш ОХУ-ыг зорих нь. “Шинэ цирк” төвийн “Росгосцирк” компанитай байгуулсан гэрээний дагуу тэд ирэх сарын 11-нээс эхлэн Владивосток, Хабаровск, Омск зэрэг 10 гаруй хотоор жилийн турш аялан тог лолт хийх юм.
“Хөх тэнгэрийн цирк” аялан тоглолтод гавьяат жүжигчин Я.Амаржаргал ахлагчтай “Хүч тамирын гайхамшиг”, илбэчин Ц.Баярсайханы “Илбийн гайхамшиг”, “Circus Mongolia Khadgaa”-гийн шидэх банзнаас үсрэгчид, “Шинэ цирк” төвийн хос уран нугараач гээд 30 гаруй уран бүтээлч оролцох аж.
Монголын циркийн уран бүтээл чид 2001 оноос хойш ОХУ-д бү рэн хөтөлбөртэй аялан тоглолт хийгээгүй юм билээ. Дашрамд дуулгахад БНХАУ-ын Уханьд энэ сарын 25-нд эхлэх Олон улсын циркчдийн наадамд Монголын үндэсний циркийн Б.Золбаяр ахлагчтай “Шидэх банзнаас дүүлэгчид” болон уран нугараачид оролцоор болжээ.
С.СЭРГЭЛЭН