Японы бага сургуулийн хөтөлбөрт багтсан “Сүхийн цагаан морь” үлгэрийг мюзикл болгон тавихаар Гифү мужийн соёлын театрынхан ажиллаж байна. Монгол Гифүгийн найрамдлын нийгэмлэгийн санаачилгаар эхэлсэн энэхүү бүтээлийн тайз заслыг монгол зураач хийж, дуучин Оюунтүлхүүр найруулгын ажилд нь оролцож байгаа аж.
Мюзиклийн нээлт энэ сарын 24-нд болох бөгөөд Оюунтүлхүүрээс гадна Монголын Улсын филармонийн Морин хуурын чуулга ая дуугаа өргөнө. Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Күно “Энэ сайхан үлгэрээр дамжуулан япончуудад Монголын соёл урлаг, морин хуурын гайхамшгийг ойлгуулна” хэмээн ярьсан байна.