“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од Тэри Хэтчер хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэхээр шийджээ. Тэрбээр нүүрэнд нь он цагийн бичээс болон тодорч буй үрчлээсийн эсрэг тэмцэж, ботокс тариулсан байна.

Харин тэр үүнийгээ нуухын оронд өөрийн Facebook хаяг дээрээ тарианы өмнөх болон дараах зургуудаа “Та бүхэнд таалагдсан ч бай үгүй ч бай энэ бол миний нүүр.
Мэс засал хийлгэсэн байна уу, ботокс тариулсан байн уу хэнд ч хамаагүй учраас энэ талаар ярих шаардлагагүй” гэсэн тайлбартайгаар тавьжээ.