Christie`s дуудлага худалдааны төв Барби хүүхэлдэйг хамгийн өндөр үнээр зарж чадлаа. Нэг каратын ягаан алмас эрдэнийн сондороор гоёсон хүүхэлдэй 302 мянга 500 ам.доллараар зарагджээ. Барбийн сондорыг алдарт эрдэнэсийн дархан Стефано Кантури урласан нь ийнхүү өндөр үнэ хүрсэн аж.
Энэ худалдаанаас олсон бүх орлогыг цээжний хорт хавдрын эсрэг тэмцэх санд оруулах юм. 1959 онд үйлдвэрлэсэн Барби хүүхэлдэй 2006 онд 17 мянган ам.доллараар зарагдаж байсан нь үүний өмнөх хамгийн өндөр үзүүлэлт ажээ.