“Солонгосын нэртэй жүжигчин Ким Нам Гилд Монголын Баян сумаас талархлын бичиг илгээснийг Сөүл хотноо гардуулан өглөө.
Төв аймгийн Баян сум нь Монголын хамгийн ядуу сум бөгөөд талархлын бичигт Ким жүжигчний Монгол, БНСУ, Японы соёл, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэллээ хэмээн бичсэн байв” хэмээн БНСУ-ын YONHAP агентлаг мэдээлжээ.
Ким Нам Гил нь энэ оны дөрөвдүгээр сард Японд болсон “Япон, БНСУ-ын найрамдлын нийгэмлэг”-ийн буяны ажилд оролцон, цугласан хандиваа тус сумын нутагт худаг барих, цэцэрлэг засах ажилд зориулсан юм байна.
Ким долдугаар сард цэрэгт татагдан, алба хааж байгаа бөгөөд шагнал гардуулах ёслол БНСУ-ын парламентын ордонд болжээ.