Кантри хөгжмийн шагнал гардуулах 44 дүгээр ёслолд Холливудын жүжигчин Гвинет Пэлтроу бэлэг барихаар шийджээ.
Уг ёслол арваннэгдүгээр сарын 10-нд болох бөгөөд жүжигчин маань “Хайр надаас урвахгүй” киноны дууг Винс Жиллтэй хамтран дуулах юм.
Кантри дуучинтай гэрлэж охинтой болсон тэрбээр хөгжмийн энэ урсгалд их элэгтэй ханддаг болсон гэнэ.
“Хайр надаас урвахгүй” кинонд Гвинет Пэлтроу хэзээ нэгэн цагт нэр алдар нь мандаж байсан ч мартагдаж, сэтгэлийн дарамтад орсон дуучин бүсгүйн дүрийг бүтээсэн аж.