Хүссэн үедээ нойрсож чаддаг, мөн хамгийн чанга хурхирдаг Педро Сория Лопес Мадрид хотноо зохиогдсон нэгэн өвөрмөц тэмцээнд түрүүлж, 1000 еврогоор шагнуулжээ. Үдийн хоолны дараа тодорхой хугацаагаар унтаж амрах ёстой гэж үздэг хүмүүс нэгдэж хурдан нойрсож, чанга хурхирдаг хүнийг шалгаруулсан гэнэ. Эл тэмцээнийг зохион байгуулагчид 360 оролцогч унтаж буй эсэх, хэр чанга хурхирч байгааг нь тусгай багажаар шалгасан байна. Өдгөө 62 настай Педро Сория Лопес хэвтсэнээсээ хойш гурван минутын дараа нойрсож, 70 децибел чанга хурхирч байсан аж.