Сүүлийн үед жуулчид дэндүү задгай, соёлгүй хувцаслах болсон нь Италийн өмнөд хэсэгт орших Кастелламаре ди Стабиа хотын засаг захиргааг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Энгэр нь хэт задгай цамц, богино өмд, даашинз, банзал өмссөн жуулчид төдийгүй тус хотын оршин суугч ч 25-500 еврогоор торгуулах нь.
Түүнчлэн нийтийн цэцэрлэг, талбайд биеэ шарах, хөлбөмбөг тоглохыг хориглосон нь аялал жуулчлал болон соёлтой амралтыг хэвшүүлэх зорилготой гэнэ. Даяаршиж буй дэлхийнхэн улс, үндэстнүүдийн соёл, өв уламжлалтай танилцаж, аялж байгаа нь сайн хэрэг ч бусдыг хүндлэх, хүний газрын ёс горимыг дээдлэх талаар доголдолтой байгааг сүүлийн үед ийнхүү шүүмжлэх болсон.
Үүний нэг жишээ нь жуулчдыг Барселоны кафе, зоогийн газруудаар усны хувцастай явахыг хориглосон явдал юм. Мөн Гренадад зориулалтын наран шарлагын газар биш бол эрэг орчмоор усны хувцастай явах хориотой. Хэрэв энэ журмыг зөрчвөл 270 долларын торгууль төлөх аж.
Э.ХАНА