Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” наадам өнөөдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй эл наадамд Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол, Монголын 15 хөгжмийн зохиолч оролцож байгаа юм. “Тэнгэрийн дуудлага” наадам дөрөв хоног үргэлжлэх ба энэ үеэр том хэлбэрийн хөгжмийн бүтээлүүдийг сонсож, симпозиум зохион байгуулан Монгол туургатан хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүнийг сонгох аж.